XRP Ledger (XRPL) нь peer-to-peer сүлжээгээр ажилладаг open-sourced ledger юм.
XRP бол XRPL-д суурилсан дижитал хөрөнгө юм. Энэ нь “төлбөрийн орон зайд шинэлэг технологийг нэвтрүүлэх” зорилготой бөгөөд дэлхийн хэмжээнд “ямар ч саадгүй, бодит цаг хугацаанд, эцсийн, хэмнэлттэй” төлбөр тооцоо хийх боломжийг олгох зорилготой гүүрэн валютын үүрэг гүйцэтгэдэг.
XRP-ийн нийлүүлэлт 100 тэрбум байдаг ба гүйлгээний шимтгэлийн хуримтлагдсан дүн устгагдах тул XRP-ийн нийлүүлэлт цаг хугацааны явцад буурахаар төлөвлөгдсөн.
XRP нь 2012 онд анх худалдаанд гарсан бөгөөд олон нийт, их хэмжээний XRP эзэмшдэг Ripple компани хянадаг.
XRP хэрэглээ
- Speed: XRP Ledger дээрх төлбөрүүд 3-5 секундын дотор шийдэгдэнэ.
- Scalable: XRP Ledger нь секундэд 1500 гаруй гүйлгээ хийх техникийн чадвартай. XRPL төлбөрийн сувгийг дэмждэг тул энэ дээд хязгаарыг цаашид нэмэгдүүлэх боломжтой.
- Distributed: XRPL нь дэлхий даяар тархсан 140 гаруй баталгаажуулагчтай
- Stable: 2012 онд байгуулагдсанаас хойш бүх дэвтэр асуудалгүй хаагдсан (2020 оны 7-р сарын байдлаар 56 сая гаруй дэвтэр хаагдсан).
- Eco-friendly: XRPL нь Proof-of-Work (PoW) зөвшилцлийн механизм дээр бүтээгдээгүй тул Bitcoin болон бусад PoW койнуудыг бодвол үйл ажиллагаандаа бага нөөц зарцуулдаг.
- Transparency: Бусад олон нийтэд түгээсэн дэвтэрийн нэгэн адил XRPL-ийн статистик нь төлбөр тооцооны хурд, гүйлгээний шимтгэл, секундэд хийсэн гүйлгээний тоо зэрэг мэдээллийг цаг тухайд нь шинэчилдэг.
Үүсгэн байгуулагчид:
XRP Ledger-ийг 2012 онд Жед МакКалеб, Артур Бритто, Дэвид Шварц нар бүтээжээ. Гэсэн хэдий ч төвлөрсөн бус мөнгөний тогтолцооны үзэл баримтлалын хөгжлийг 2004 онд Райн Фуггер эхлүүлсэн бөгөөд тэрээр дараа нь Жед МакКалебтай уулзаж, нэгдэсэн.