TRON нь төвлөрсөн бус интернетийн үндсэн дэд бүтэц болох зорилготой олон нийтийн блокчэйн ба үндсэн сүлжээг 2018 оны 5-р сарын 31-нд гаргасан.

Tron нь блок болон гүйлгээг баталгаажуулахын тулд 27 супер төлөөлөгчид 6 цаг тутамд ээлжлэн солигддог “Delegated Proof-of-Stake” механизм дээр тулгуурладаг. Tron нь BTT, USD Tether гэх мэт эрэлттэй токенуудыг дэмждэг ба үүсгэн байгуулагдаснаас хойш төвлөрсөн бус аппуудад ашигладаг хамгийн өргөн хэрэглэдэг програмчлах боломжтой блокчэйнүүдийг нэг болсон.

TRX

Сүлжээнд ашигладаг уугуул токеныг TRX гэдэг ба дараах хэрэглээтэй:

  • Tron сүлжээнд гүйлгээ хийх, худалдан авах, шимтгэл төлөх
  • Смарт контрактуудыг ажилуулахад төлбөр төлөх
  • Stake хйиж сүпер төлөөлөгч нарт санал өгөх

Одоогоор эргэлтэнд 66’682’072’191(67.16%) TRX байгаа ба анх 0,0003$ үнэлгээтэй зарлагдаж байв.

Гол онцлогууд

Tron нь 3 давхар бүтэцтэй

  • Гол давхар
  • Хадгалалтын давхар
  • Хэрэглээний давхар

27 Сүпер Төлөөлөгчид

Сүлжээнд байгаа бүх хэрэглэгчид Сүпер Төлөөлөгч болж болох эрхтэй. Хамгийн их санал авсан эхний 27 хэрэглэгч нар сонгогдон блок үүсгэх, эсэргүүцэх боломжтой болно. Санал хураалт 6 цаг тутам тоологдох ба халдлагаас сэргийлж нэр дэвшихийн тулд 9’999 TRX данснаас шатаагдах болно. Зөвхөн Сүпер Төлөөлөгч нар л динамик сүлжээнд өөрчлөлт гаргах санал тавих эрхтэй ба 27-оос 19 болон түүнээс дээш санал авсан үед л биелэх юм.

error: Анхааруулга: Хуулбарлах хориотой !!