Форекс арилжааны хувьд аль төрлийн хамгийн сайн нь вэ?
Ahhhh, сая долларын асуулт ….
Та аялалынхаа туршид аль нэг шинжилгээг дэмжсэн хүмүүстэй зөндөө таарах болно. Хэтэрхий нэг талыг барьсан хүмүүсүүдээр толгойгоо битгий угаалгаарай. Нэг нь нөгөөгөөсөө илүү гэсэн юм ердөөсөө байхгүй. Өөр шинжилгээнүүд нь зах зээлийг зөвхөн өөр өөр талаас л харж байгаа гэсэн үг юм.
Өдрийн төгсгөлд та өөрийн хамгийн хэрэглэхэд ойлгомжтой болон ашигтай байх анализ дээр л тулгуурлаж арилжаа хийсэн нь дээр байх болно. Дахин сануулахад, техникийн шинжилгээ нь график дээр валютын ханшийн хөдөлгөөнийг судладаг бөгөөд харин үндсэн шинжилгээ нь тухайн улс орны эдийн засаг хэрхэн явагдаж байгааг харуулдаг. Зах зээлийн мэдрэмжийн шинжилгээ нь тухайн зах зээлийн өсөх эсвэл уруудах хандлага болон өнөөгийн болон ирээдүйн төлөв байдлыг тодорхойлдог.
Үндсэн хүчин зүйлс нь мэдрэмжийг бүрдүүлж байхад, техникийн дүн шинжилгээ нь энэхүү үзэл санааг нүдэнд харагдахаар буулгаж, худалдааны төлөвлөгөөгөөг бий болгоход тусалдаг.
Бүхий л үнийн түүхэн өсөлт, бууралт болон эдийн засагтай холбоотой тоо баримтууд бэлэн байгаа учир таний хийх ёстой зүйл бол дүн шинжилгээг л сайн хийх явдал юм.
Гурван шинжилгээнийхээ хир чухалыг харуулахын тулд гурван хөлтэй сандлаа дахин нэг харья. Нэг юм уу хоёр хөлийг нь авахад дайвалзаж байгаа биз?
Зах зээлийн жинхэнэ арилжаачинболохын тулд та эдгээр гурван төрлийн гадаад валютын зах зээлийн шинжилгээг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар мэдэх шаардлагатай болно.
Та бидэнд нэг л итгэхгүй байна уу даа?
Зөвхөн нэг төрлийн шинжилгээнд анхаарлаа төвлөрүүлэх нь хэрхэн гамшиг болж хувирах жишээг бид бэлдсэн байна.
Та өөрийн графикийг харж байхдаа арилжаа хийх боломжтой гайхалтай боломжийг олж харжээ. Та тэнгэрээс бороо орох мэт мөнгөний тухай бодон сэтгэл тань догдлох болно. Та өөртөө ” Би хэзээ ч ийм ашигтай GBP/USD-ын худалдааны боломж харж байсангүй. Mwah. Одоо мөнгөтэй болох нь дээ! “
Тэгээд та GBP/USD-г нүүрэндээ том инээмсэглэл тодруулан худалдан авах болно.
Гэхдээ хүлээгээрэй! Гэнэт арилжаа нь өөр чиглэлд 100 паунд хөдөлж байна! Лондонгийн томоохон банкуудын нэг нь дампуурсан гэж мэдэгджээ! Гэнэт Британы зах зээлд хүмүүс итгэлгүй болж, хүн бүр эсрэг чиглэлд үйл ажиллагаа явуулж байна!
Таны том инээмсэглэл алга болж та графиктдаа уурлаж эхэлэн компьютерээ газарт саван хаялаа. Та эцэст нь их хэмжээний мөнгө алдаж дээрээс нь таны компьютер тэрбум ширхэгд хуваагдангазар дээр хэвтэж байна. Энэ бол та үндсэн анализ хийгээд мэдрэмжийн шинжилгээг хийгээгүй учир тохиолдсон.
(Тайлбар: Энэ түүх нь бодит түүх дээр тулгуурлаагүй, энэ нь бидэнд тохиолдоогүй, тэгээд ч бид тийм гэнэн биш шүү дээ. Бид бол ухаантай арилжаачид)
За яахав, энэ түүх нь жоохон хэтрүүлэгтэй нь үнэн л дээ, гэхдээ та бидний юу нэж хэлэх гээд байгаага ойлгосон байх гэж найдаж байна.
Ээж тань таньд ямарваа нэгэн зүйл хэтэрхий их байх нь тийм ч сайн биш гэж хэлдэг байсныг та санаж байна уу. Тэр үед та зөвхөн танийг аргалах гэж л тэгж хэлдэг гэж боддог байсан байж магадгүй. Гэхдээ forex-д аль анализийг хэрэглэхийг шийдэхэд яг ижилхэн дүрэм оршдог. Нэг анализд хэзээ ч бүү найд. Оронд нь хэрхэн бүгдэнг нь тэнцвэртэй хэрэглэх тухай сурсан нь дээр.
Бид эндээс одоо хаашаа явах вэ?
Та одоо цэцэрлэгийн түвшинг дуусаж байгаа бөгөөд дүн шинжилгээний төрөл бүрийн талаар бага зэрэг мэддэг болсон нь илүү гүнзгий судлах цаг болжээ! Амьдралын чинь дараагийн хэдэн жилүүдэд юу хүлээж байна вэ …
За тоглосон юмаа! Бид дараагийн хэдэн жил гэдэг нь Pipsology сургуулийн жилийн талаар ярьж байна.Бага сургууль нь техникийн анализийн үндсэн хэрэгслүүдийн талаар бүгдийг хэлж өгөх болно. Та тааз болон шал, кандел формат, нийтлэг график загвар гэх мэт үнийн үйл ажиллагааны цаана байдаг динамикийг сурах болно.
Та нийтлэг индикаторуудтай туршилт хийж ирээдүйн худалдаандаа хэрхэн тэдгээрийг хэрэглэхийг сурах болно. Маш сонирхолтой сонсогдож байна, тийм биш гэж үү?
Дунд сургууль, ахлах сургуулиудын үлдсэн жилүүд нь илүү техникийн анализ хийх багажуудыг судлах зориулалттай.Бид илүү сайн дэвшилтэт форекс хэрэгслүүд болох pivot points, divergences, Elliott Wave онол болон Gartley загваруудыг харах болно.
Сонирхолтой сонсогдож байна уу? Яагаад гэвэл тэд үнэхээр гайхалтай! Танийг энэ бүгдийг сурахыг хүлээж чадахгүй байгаа гэдэгт итгэлтэй байна!
Коллеж нь арай төвөгтэй байх болно, учир нь та үндсэн болон зах зээлийн мэдрэмжийн шинжилгээг нэгэн зэрэг хийх болно.Хоёр шувууг нэг чулуугаар цохих тухай ярьж байна! Чи бол чулуу, харин шувууд нь … юу хэлэх гээд байгааг ойлгосон биз дээ. Яагаад бид үндсэн болон мэдрэмжийн шинжилгээг хамтад нь хийж байгаа хэдэн шалтгаанууд:
Коллежид суралцах үедээ та илүү ихийг сурч мэдэхийг хүсч нэг хичээл хангалтгүй санагдах болно.
Үндсэн дүн шинжилгээ болон зах зээлийн мэдрэмжийн шинжилгээний хоорондох холбоосыг гаргахад хэцүү байдаг ч та няшт нямбай дадлагагийн тусламжтайгаар сурах болно.
Өмнө дурьдсанчлан үндсэн хүчин зүйлс нь гадаад валютын зах зээлийн ерөнхий төрх байдлыг тодорхойлох үүрэгтэй. Нэгдүгээр болон хоёрдугаар курст эдгээр хоёр төрлийн шинжилгээг үзэж судлах болно.