Мэдрэмжийн шинжилгээ
Өмнө нь хэлсэнчлэн онолын хувьд зах зээлийн бүх мэдээллүүд үнэд тусгагдсан байдаг. Харамсалтай гадаад валют арилжаалагчид бидэнд энэ нь тийм ч амар зүйл биш юм.
Гадаад валютын зах зээл нь байгаа мэддээллүүдийг тусгадаггүй учир нь бах худалддаачид ижилхэн хариу үйлдэл үзүүлэх тул. Мэдээжийн хэрэг, ингэж бүх зүйлүүд ажиллахгүй.
Яагаад мэдрэмжийн шинжилгээ нь чухал вэ гэхээр худалдаачин бүр зах зээл яагаад ийм замаар үйл ажиллагаа явуулж байгаа болон өөрийн валютаа зах зээлийн ижил чиглэлд худалдах уу эсвэл эсрэг чиглэлд тоглолт хийх үү гэх мэт өөр өөрийн үзэл бодолтой байдаг.
Зах зээл нь яг л Facebookтэй ижил бидний news feeds-ийг спамдах гэсэн хүмүүсээс бүрдсэн цогц сүлжээ юм. Ямар мэдээлэл байгаагаас үл хамааран арилжаачин тус бүрийн бодол санаа зах зээлийн ерөнхий үзэл санааг бий болгоход тусладаг.
Асуудал нь жижиглэн арилжаачдын хувьд, хичнээн нэгэн арилжааны талаар итгэлтэй байсан ч тэр валютын зах зээлийг өөрийн ашигтай нөхцөл рүү шилжүүлж чадахгүй.
Жишээ нь та нэг доллар өсөх болно гэдэгт үнэхээр итгэлтэй байгаа ч, бусад бүх хүмүүс үүнийг эсэргүүцэж байвал, таньд хийж чадах зүйл үнэхээр байхгүй (та бGS-Жорж Сорос эсвэл Голдман Сакс нарын нэг нь биш юм бол!).
Арилжаачин хүний хувьд та бүхнийг анхаарч үзсний үндсэн дээр мэдрэмжийн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Зах зээлийг хэрхэн мэдрэх нь таниас л шалтгаална. Дараа нь та хэрхэн өөрийн зах зээлийн мэдрэмжээ арилжааныхаа стратегитай холбон хэрэгжүүлэх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Хэрэв та зах зээлийн мэдрэмжийг зүгээр орхихоор шийдсэн бол энэ бол таны сонголт. Гэтэл одоо бид танд хэлж байна, энэ бол таны л алдагдал болно шүү!
Зах зээлийн мэдрэмжийг тооцоолох чадвартай байх нь таны багажны хайрцагт чухал хэрэгсэл болох болно. яваандаа бид танд валютын зах зээлийн мэдрэмжийг хэрхэн яаж шинжлэхийг зааж өгөх болно.