Forex Broker Scams-ээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Та магадгүй эдгээр олон муу залуусын дунд хүчин мөхөс санагдаж байж болох хэдий ч энэ нь та тэдний эрхшээлд орох ёстой гэсэн үг биш юм.
Тэдэнд л бүх давуу тал байгаа мэт санагдаж таны зүрх үхэж байгаа ч таньд туслах хэд хэдэн аргууд байна.

Үнийн мэдээллийг харьцуулах
Нүдний хаалттай морьтой байна гээд төсөөлөөд үз дээ. Тэгэхээр энэ морины үзэгдэх орчин хязгаарлагдах болно.
Хэрвээ урд нь саад гарч ирвэл морь хичээж байгаад үсрэхээс өөр арга замгүй болно. Энэ морь бол маш гунигтай морь юм.
Хэрэв та зөвхөн арилжааны платформ дээрээ зөвхөн нэг л үнийн мэдээлэл ашигладаг бол үндсэндээ нүдэндээ хаалттай морь шиг л худалдаа хийж байнагэсэн үг юм.
Та өөрийгөө зөвхөн брокерын үнийн мэдээллээр хязгаарласан байгаа тул дэлхийн зах зээл дээр юу болж байгааг мэдэхгүй байх нь бий.
Хэрэв таны брокер үнийн өсөлтийг зохицуулах эсвэл зогсолтыг хийхийг хүсч байвал энэхүү шийдвэр нь ерөнхий зах зээлийн хөдөлгөөнтэй нийцэж байгаа эсэхийг мэдэх аргагүй юм.
Мэдээж та гунигтай морь байхыг хүсэхгүй байгаа. Та ухаалаг худалдаачин болохоор зах зээлийн тухай бүрэн гүйцэд ойлголт авч цогцоор нь харахыг хүсч байгаа.
Хамгийн сайн арга бол хоёр, гурав магадгүй дөрөв дэх үнийн мэдээлэл авах эх үүсвэртэй болох явдал. Ингэснээрээ та зах зээлийг өөр өнцгөөс харах боломжтой бөгөөд тулгамдаж буй үнийг өөрчлөлт үнэхээр ингэж хөдөлгөсөн эсэхийг шалгах боломжтой болно.
Бүгдийг нь тэмдэглэ
Бүртгэлийг хөтлөх замаар форексын муу залуусаас сэргийлэх боломжтой.

Бүх гүйлгээгээнийхээ дэлгэрэнгүй тэмдэглэлийг хөтлөх хэрэгтэй! Үргэлж! Шүүх хурлын танхимд хэрэг үүсгэхэд нотолгоо хэрэгтэй байдагтай адил. Та магадгүй хууртагдаж буй мэдрэгдэж байвал нотлох баримтгүйгээр энэ нь зөвхөн мэдрэмж хэвээрээ л үлдэх болно.
Бүртгэл хийх хамгийн амархан арга зам бол худалдаа бүр мөн брокерын тань хийж буй сэжигтэй санагдаж буй бүхий л үйлдлүүдийг screenshot хийж авах явдал юм.
Та өөрийн арилжаагаа нарийн дагаж мөрдвөл, та өөрийн зуучлагчтайгаа маргаан үүсэх тохиолдолд таны цуглуулсан материал шаардагдах нотолгоо болж чадна.
Хууль эрх зүйн үйл ажиллагааны файл
Хэрэв та зуучлагчтайгаа зөрчилдөөд шийдвэрлэж чадаагүй бол хууль ёсны арга хэмжээ авах цаг болжээ. Ихэнх брокерүүд нь хууль ёсны байгууллагад шалгагдахад бууж өгөх нь олонтаа. Хэрэв тэд бууж өгөхгүй бол та Commodity Futures Trading Commission (CFTC) эсвэл National Futures Associations (NFA)– т хандаж болно.
CFTC нь ерөнхийдөө үйлчлүүлэгчид брокерын хоорондох маргааныг шийдвэрлэхэд чиглэсэн байгуулага юм.
Үүний нэгэн адил, National Futures Associations (NFA) маргааныг шийдвэрлэхэд тусалдаг Арбитрын / Зуучлалын хөтөлбөртэй. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл NFA-ийн вэбсайт руу зочилно уу.
Худалдааны сайн зуршил
Дадлага хийж сахилга бат суудагтай адил та арилжааны сайн зуршилтай болох нь чухал. Энэ утгагүй сонсогдож байж магагүй ч бид үүний тухайн энд бичих болно.
Муу брокеруудын эсрэг өөрийгөө хамгаалах зөв зэвсгүүдтэй байсан ч гэсэн ямар ч тохиолдолд илүү сайн арилжаачин болох явдал юм.Хичнээн та бүртгэлийн дэвшилтэт програмтай, хэр их цагийг зөв зуучлагч олоход зарцуулсан мөн таны арилжааны тогтолцоо хэр төвөгтэй байсан хэдий ч сахилга батгүй бол та эцэст нь алдагдал хүлээх болно. Брокеруудыг буруутгах нь маш амархан байдаг гэсэн ч эцсийн эцэст хаашаа явах ямар сонголт хийх нь таны сонголт байдаг гэдгийг санах хэрэгтэй.