Хичээл 1, Сэдэв 1
In Progress

Хэрхэн forex-ийн арилжааны данс нээх вэ?

Тэгэхээр дор хаяж гурван брокерын платформ дээр демон арилжаа хийснийхээ дараа та сонгож болохоор нэр брокер олсон уу?

Та зөв брокер олж авсны дараагаар энгийн алхмаар валютын арилжааны данс нээж болно:

  • Дансныхаа төрлийг сонгох
  •  Бүртгэл
  • Дансаа идэвхжүүлэх

Үүнийг дахин давтаж хийх нь ихээхэн ач холбогдолтой. Арай хийж зовж олсон мөнгөөрөө арилжаа хийхээсээ өмнө хоёр эсвэл гурван ч демо данс нээх нь зүйтэй.

Яагаад үгүй гэж? Энэ бүхэн бүгд үнэгүй! Өөртөө тохирсон зөв брокер олохын тулд янз бүрийн брокеруудын “дугуйг өшиглөх” хэрэгтэй.

Дансны төрлөө сонгох

 Хэрвээ тэ данс нээхэд бэлэн бол та аль төрлийн арилжааны данс нээхээ сонгох хэрэгтэй: хувийн данс эсвэл бизнес (корпорацийн хамт) данс.

Өмнө нь, гадаад валютын арилжааны данс нээхдээ “стандарт” данс, “мини” данс, эсвэл “бичил” данс нээхийг хүсч байгаа эсэхээ сонгох хэрэгтэй байдаг байсан.

Ихэнх брокерууд танд хүссэн лотсоо худалдаалахыг зөвшөөрдөг учраас одоо энэ асуудал биш юм. Бага хэмжээний капиталтай зах зээлд шинээр орж буй хүмүүс болон туршлагагүй хүмүүсд энэ нь сайн зүйл юм.

Энэ нь танд маш уян хатан боломжийг олгоно. Учир нь та  өөрийн тав тухтай тоо хэмжээнээс илүү том худалдаа хийх шаардлагагүй болно.

Үргэлж үргэлж үргэлж санаарай. Always read the fine print

Зарим брокерүүд маягт дээрээ “managed account” гэсэн сонголттой байдаг. Хэрэв та тухайн брокерыг таны өмнөөс дансаар чинь арилжаалахыг хүсч байгаа бол энэ сонголтыг сонгож болно.

Гэхдээ чи үнэхээр энийг хүсч байгаа гэж үү? Эцсийн эцэст, та хэн нэгэнээр өөрт тань зориулж арилжаа хийлгэхийн тулд бүх Pipsology сургуулийг уншаагүй юм!

Үүнээс гадна managed account-ийг нээхэд наад зах нь $ 25,000 ба түүнээс дээш хэмжээний хадгаламж шаардагддаг. Түүнчлэн менежер тань аливаа олсон ашгаас тодорхой хувь авах болно.

Эцэст нь хэлэхэд, та  forwards эсвэл futures данс биш spot данс нээлгэж байгааа эсэхээ сайн нягтлах хэрэгтэй.

Бүртгэл

Та данс нээлгэхийн тулд бичиг баримт илнээх хэрэгтэй бөгөөд маягтууд нь брокер тус бүрээс хамааран ялгаатай байна.

Тэдгээр нь ихэвчлэн PDF хэлбэрээр байдаг бөгөөд Adobe Acrobat Reader програмыг ашиглан үзэж мөн хэвлэж болно.

Түүнчлэн та  бүхий л зардлыг мэддэг байх нь чухал. Жишээ нь таны банк шилжүүлэг хийхэд хэр их шимтгэл авдаг зэргийг мэдэж байх нь зайлшгүй шаардлагатай. Эдгээр нь үнэндээ таны бодсоноос ч их байх бөгөөд  таны худалдааны ашгийн томоохон хэсгийг эзэлж байж болох юм.

Дансны идэвхжилт

Брокер бүх шаардлагатай бичиг баримтыг хүлээн авсны дараа, та дансны идэвхжүүлэн дуусгах талаар зааварчилгаа бүхий и-мэйл хүлээн авах ёстой.

Эдгээр алхмууд дууссаны дараа, та өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үг, мөн өөрийн дансаа хэрхэн санхүүжүүлэх тухай зааварчилгааг агуулсан имэйл хүлээн авна.

Тэгэхээр үлдсэн хйих  зүйл бол та нэвтэрч, арилжаагаа эхлэх явдал юм. Хялбархан соносгдож байгаа биз?

Нэвтрээд  графикуудаа нээж, арилжаагаа эхлэх цаг ирлээ!

Гэхдээ түр хүлээж байгаарай!

Эхлээд бид DEMO арилжаа хийхийг зөвлөж байна.  Энэ нь ямар ч ичмээр эсвэл санаа зовмоор зүйл биш юм. Хүн бүр хаа нэгтээгээс эхлэх хэрэгтэй.

Хэрвээ та сүүлийн 6 сарын туршид демо худалдаалж байсан бол та жинхэнэ арилжаа хийж болох л юм. Тэгсэн ч гэсэн бид танийг болгоомжтой байж хэр их эрсдэлд хүлээж чадахаа дахин нэг тунгааж үзээсэй гэж хүсэж байна.

Жинхэнэ арилжаа бол ихээхэн өөр юм. Энэ нь та дүүтэйгээ ноцолдож байгаад Manny Pacquiao-тай л тулаанд орохтой л адил юм.

Ямар ч демо арилжааны туршлагагүйгээр арилжаа хийж байгаа  бол энэ нь ихэвчлэн тохиолддог зүйл юм:

Хэдий та demo-ыг амжилттай арилжсан ч гэсэн жинхэнэ мөнгөөр арилжаа хийх мэдрэмжийг юу ч нөхөж чадахгүй.

Мөн та жинхэнэ дансаар арилжаа хийж эхэлсэн бол хэзээ ч битгий санаа амар. Үргэлж сонор сэрэмжтэй байж мөн эрсдэлийн зохистой менежментийг ашиглах хэрэгтэй.