Форекс арилжааны жижиглэн худалдааны түүх
Одоо та Форекс-ийн тухай тодорхой ойлголттой болсон тул өөрийн адал явдлуудыг эхлүүлэхийг хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ танийг аялалд гарахаас өмнө өөр нэг зүйл хэрэгтэй … Брокертой холбогдох жинхэнэ данс!
Мэдээжийн хэрэг, бид танийг таний хувийн хэрэгцээнд тохирсон зөв үйлчилгээ үзүүлэх брокертэй хамтран ажиллахыг хүсч байгаа болохоор энэхүү хэсэгт брокер сонгохдоо анхаарах зүйлсийн тухай бичих болно.
Гэхдээ эхлээд бид брокерууд хэрхэн амьдралд ирсэн талаар түүхийн хуудаснуудыг дахин сөхөж харах болно. Интернетийн хүч бидэнд авчирсан хамгийн сайн зүйлийг та нэрлээч. YouTube, Facebook, Netflix, BabyPips.com … Тийм ээ, эдгээр нь бүгд гайхалтай.
Гэхдээ энд ярихыг хүсч байгаа зүйл бол та болон миний адил форекс арилжаанд рож байгаа хүмүүст хамгийн агуу бэлэг юу вэ: Жижиглэн худалдааны FX арилжаа!
Үнэн хэрэгтээ, онлайн forex брокерууд байгаагүй байсан бол forex junkies ч гэсэг оршин тогтнохгүй байх байсан. 90-ээд оны үед гүйлгээнийн өндөр зардлаас шалтгаалж жижиглэнгийн худалдааны зах зээлд оролцох нь илүү хэцүү байсан.
Тухайн үед засгийн газрууд хатуу чанга эцэг эхчүүдтэй л адил бүхий д зүйлийг нүд салгалгүй ажиглаж, тэдний үйл ажиллагааг хязгаарлаж байв. Цаг хугацаа өнгөрсний дараа CFTC хангалттай гэж үзсэн.
Засгийн газар Барааны биржийн хууль, Барааны ирээдүйн шинэчлэлтийн тухай зэрэг хэд хэдэн хууль батлан онлайн форексийн брокерүүдэд үүд хаалгыг нь нээж өгсөн юм.
Дэлхийн аль ч булангаас интэрнетд холбогдох асуудал биш байсан тул брокертэй данс нээх тйим ч хэцүү зүйл байсангүй. Цэцэглэж буй forex-ийн салбараас ашиг унагаахын тулд брокерүүд борооны дараах мөөг мэт олширсон. Тиймээс сайн брокерүүдийг муугаас нь ялгаж салгах нь жоохон төвөгтэй байдаг. Бид муу брокерүүдийн тухай тоглож хэлээгүй шүү. Тэд үнэхээр байдаг. Бид дараа нь тухтай дэлгэрэнгүй ярьж өгөх болно.