Хичээл 1, Сэдэв 1
In Progress

Үндсэн шинжилгээ

Үндсэн шинжилгээ нь хөрөнгийн эрэлт, нийлүүлэлт нөлөөлж болох нийгэм, улс төр, эдийн засгийн нөлөөнд дүн шинжилгээ хийж, гадаад валютын зах зээлийг судлах арга юм.

Хэрвээ та энэ тухай бодоод үзвэл, үнэхээр ойлгомжтой юм. Таний эдийн засгийн хичээл дээрээ үзсэн эрэлт, нийлүүлэлт зах зээл дээр үнэ тодорхойлдог бол гадаад валютын зах зээл дээр валютын ханшийг тодорхойлдог. Эрэлт болон нийлүүлэлтийг индикатор болгон ашиглаж үнэ хаашаа явахыг тодорхойлох бол амархан. Харин эрэлт, нийлүүлэлтэнд нөлөөлдөг бүхий л хүчин зүйлсийг анализ хийх нь ярвигтай.

Өөрөөр хэлбэл та аль улсын эдийн засаг Дуучин Ука шиг амжилттай явж байна мөн аль улсын эдийн засаг Титаник хөлөг шиг сөнөж байна гэдгийг өөр өөр хүчин зүйлүүдийг харж байж тодорхойлох болно. Мөн та яагаад, хэрхэн ажилгүйдлийн түвшин нэмэгддэг тухай мөн эдгээр үйл явдлууд нь улс орны эдийн засаг, мөнгөний бодлого болон  эцэст нь хэрхэн валютын эрэлтийн түвшинд нөлөөлдгийг ойлгодог байх хэрэгтэй.

Энэ төрлийн шинжилгээний санаа нь хэрэв улс орны одоогийн болон ирээдүйн эдийн засгийн төлөв байдал сайн байвал тэдгээрийн валют бэхжих хэрэгтэй. Хэрвээ аливаа улсын эдийн засаг сайн харагдаж байвал, илүү олон гадны хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийх болно.

Товчхондоо, үндсэн шинжилгээ нь юу вэ гэвэл:

Жишээлбэл, АНУ-ын эдийн засаг сайжирснаар АНУ-ын доллар өсч байна гэж үзье. Эдийн засаг сайжрахын хирээр өсөлт, инфляцийг өсж буй хүүгийн ханшаар хянах хэрэгтэй. Хүү өндөр байх тусам доллараар илэрхийлэгдсэн санхүүгийн хөрөнгийн илүү олны анхаарлыг татдаг. Эдгээр сайхан хөрөнгөө гартаа оруулахын тулд худалдаачид болон хөрөнгө оруулагчид эхлээд хэдэн ногоон дэвсгэртийг худалдан авах хэрэгтэй. Үүний үр дүнд долларын үнэ нэмэгдэх болно.

Дараа нь та эдийн засгийн өгөгдлийн аль цэгүүд нь валютын ханшийг жолоодох хандлагатай байдаг мөн яагаад тэд үүнийг хийдэг талаар суралцах болно. Мөн холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч хэн болох, жижиглэнгийн худалдааны мэдээ нь эдийн засагт хэрхэн нөлөөлдөг тухай ч үзэж судлах болно.

Одоохондоо ерөнхий анализ нь тухайн орны эдийн засгийн сул болон давуу талыг ашиглан валютын нөлөөг анализ хийдэг аргаүэдгийг л мэдэж байх хангалттай.

 Цаашаагаа улам сонирхолтой болох болно гэдгийг бид таньд амлаж байна.