Forex брокерын төрөл: Dealing Desk ба No Dealing Desk
Forex брокерын төрөл: Dealing Desk ба No Dealing Desk
Форекс брокерийг сонгох эхний алхам бол таны сонголтууд юу болохыг олж мэдэх.
Та ресторанд зүгээр л алхаж орон, юу захиалахаа мэддэг үү? Мэдээжийн хэрэг та тэндхийн байнгын үйлчлүүлэгч биш л бол ихэнх тохиолдолд, тэд таньд юу санал болгож байгааг мэдэхийн тулд цэсийг эхлээд хардаг.
Дараах хоёр төрлийн брокерууд байдаг:
- Dealing Desks (DD)
- No Dealing Desks (NDD)
Dealing Desks брокерууд мөн Market Makers хэмээн нэрлэгддэг.
Харин No Dealing Desks брокерийн хувьд дараах 2 төрөлд хуваагддаг.
- Straight Through Processing (STP)
- Electronic Communication Network + Straight Through Processing (ECN+STP).
Dealing Desk Брокер гэж хэн бэ?
Dealing Desk брокер буюу Market Maker нь үйлчлүүлэгчиддээ зах зээлийг бий болгодог бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдийнхээ худалдааны нөгөө талыг хариуцах явдал юм. Та магадгүй сонирхлын зөрчилдөөн байгаа гэж бодож байж болох ч, үнэндээ үгүй юм.
Market maker нь авах болон зарах ханшийг хоёуланг нь хангаж өгдөг бөгөөд энэ нь тэд үйлчүүлэгчийнхээ захиалгыг худалдан авч мөн зардаг гэсэн үг юм. Тэдэнд нэг арилжаачины шийдвэр тийм ч чухал биш байдаг.
Зах зээл дээх market makers ямар үнэ дээр захиалга гүйцэтгэхийг тогтоож байдаг тул fixed spread тавих нь маш аюул багатай байдаг. (та дараа нь яагаад энэ илүү хялбар болохыг ойлгох болно).
Dealing desk брокерийн үйлчлүүлэгчид банк хоорондын жинхэнэ ханшийг хардаггүй. Гэхдээ айх зүйл энд байхгүй. Брокеруудийн хооронд өрсөлдөөн маш ширүүн байдаг тул тэдний санал болгож үнэ нь банк хоорондын үнэтэй ижил биш ч ойролцоо байдаг.
Dealing Desk Broker ашиглан арилжаалах нь дараах байдлаар ажилладаг:
Таныг Dealing Desk broker дээр 100,000 нэгж EUR / USD-ийн худалдан авалтын захиалга байршуулсан гэж авч үзье.
Таныг захиалгыг авахын тулд, таны зуучлагч эхлээд бусад харилцагчаасаа тохирсон борлуулалтын захиалгыг олох хэрэгтэй эсвэл арилжаагаа хөрвөх чадвартай ханган нийлүүлэгчдээ шилжүүлэхийг хичээх болно. Өөрөөр хэлбэл санхүүгийн хөрөнгийг хурдан худалдан авч эсвэл зарж чадахуйц том хэмжээний аж ахуйн нэгжийг олох болно.
Үүнийг хийснээр, тэд эрсдэлийг бууруулахын сацуу худалдааны эсрэг талыг авахгүйгээр йшиг олдог.
Гэсэн хэдий ч хэрэв тохирох захиалга байхгүй тохиолдолд тэд таны худалдааны эсрэг талыг авах болно.
Брокерууд өөр өөр эрсдлийн менежментийн бодлоготой байдаг тул энэ талаархи өөрийн брокертэй ярилцах хэрэгтэй.
No Dealing Desk брокер гэж хэн бэ?
Нэрнээс нь л авч үзэхэд, No Dealing Desk (NDD) брокерүүд нь үйлчлүүлэгчийн захиалгыг Дамжлага Ширээгээр дамжуулдаггүй. Энэ нь тэдний харилцагчийн худалдааны нөгөө талыг авдаггүй бөгөөд энгийнээр хоёр оролцогч этгээдийг хооронд нь холбодог.
NDD нь гүүр баригч л гэсэн үг бөгөөд тухайн брокероор дамжуулан захиалагчид хоорондоо холбогдох боломжтой болдог.
NDD нь өөрийн төлбөрт зориулан маш бага хэмжээний шимтгэл авах эсвэл spread-д бага хэмжээний өөрчлөлт оруулдаг.
NDD нь STP эсвэд STP+ECN байж болно.
STP Брокер гэж юу вэ?
Зарим брокерүүд нь өөрсдийгөө ECN брокерууд гэдэг боловч бодит байдал дээр тэдгээр нь зөвхөн Straight Through Processing system-тэй байдаг.
STP system-тэй forex брокерүүд нь өөрсдийн үйлчлүүлэгчдийнхээ захиалгыг банк хоорондын зах зээлд нэвтрэн хөрвөх чадвартай ханган нийлүүлэгчиддээ шууд шилжүүлдэг.
NDD STP брокерууд ихэвчлэн хөрвөх чадвар сайтай өөрсдийн авах зарах үнээ тогтоодог нийлүүлэгчидтэй байдаг. Таны NDD STP брокер нь өөр өөр хөрвөх чадвар бүхий гурван нийлүүлэгчидтэй байдаг гэж авч үзье. Тэдний системээс та гурван өөр авах болон зарах үнэ олж харах болно.
Тэдний систем нь үнийн саналыг хамгийн муугаас нв сайн руу эрэмбэлдэг бөгөөд энэ жишээн дээр хамгийн сайн зарах үнэ бол 1.3000 бөгөөд хамгийн боломжит худалдаж авах үнэ бол 1.3001 юм. Одоогийн үнийн санал 1.3000 / 1.3001 байна.
Та энэхүү үнийн саналыг өөрийн платформ дээр харах уу гэж үү?
Мэдээж үгүй!
Таны брокер буяны ажил эрхлээгүй байна! Таны брокер эдгээр үнийн саналыг үнэгүйгээр ангилахын тулд бүх асуудлыг даван туулаагүй гэдгийг санах хэрэгтэй!
Өөрсдийн нөхөн төлбөрт тэд ихэвчлэн бага хэмжээний үнэ нэмдэг. Хэрэв тэдний нэмсэн үнэ нь 1 пип бол та өөрийн платформ дээр 1.2999/1.3002 гэсэн үнйг харах болно.
Та 3 пип тархалтыг харах болно. 1 пип тархалт нь таны хувьд 3 дид тархалт болдог.
Та 100,000 нэгж EUR / USD ийг 1.3002 дээр худалдан авахаар шийдсэн бол таны захиалга зуучлагчаар дамжуулан илгээгдэж дараа нь Лиценз эзэмшигч A эсвэл B-д шилжүүлэгдэнэ.
Хэрэв таны захиалга хүлээн зөвшөөрөгдсөн бол Лиценз эзэмшигч A эсвэл B нь 100,000 нэгж EUR / USD 1.3001 дээр богино байршилтай бөгөөд та 100,000 нэгж EUR / USD 1.3002 дээр урт байрлалтай байх болно. Таны брокер 1 пип орлого олох болно.
Энэ өөрчлөгдөж буй зарах болон худалдах үнэ нь яагаад ихэнх STP төрлийн брокерууд хувьсамтгай spread-тэй байдаг шалтгаан юм. Хэрвээ хөрвөх чадвартай сайтай ханган нийлүүлэгч нар өөрсдийн spread-ээ өргөжүүлж байвал таны брокер мөн л spread-ээ өргөжүүлэхээс өөр сонгол байхгүй ээ.
Зарим STP брокерүүд тогтмол spread санал болгодог хэдий ч ихэнх нь ХУВЬСАМТГАЙ spread-тэй байдаг.
ECN брокер гэж хэн бэ?
ECN брокерүүд үйлчлүүлэгчдийнхээ захиалгыг ECN-ийн бусад оролцогчдын захиалгатай харилцан нөлөөлөхийг зөвшөөрдөг.
Оролцогчид нь банк, жижиглэн худалдааны худалдаачид, хеджийн сан, бусад брокерууд ч байж болно. Үнэн чанартаа, оролцогчид хамгийн сайн зарах блон худалдах үнийг санал болгох замаар бие биетэйгээ худалдаа хийдэг.
ECN нь үйлчлүүлэгчиддээ “Зах зээлийн гүнзгийрэлт” -ийг харах боломжийг олгодог.
Зах зээлийн гүнзгийрэлт нь бусад зах зээлийн оролцогчдын худалдан авах болон зарах үнийг харуулдаг. ECN-ийн мөн чанараас шалтгаалан ECN брокерууд жижиг шимтгэлээр дамжуулан нөхөн олговороо олж авдаг учраас тогтмол тэмдэглэгээ хийхэд хэцүү байдаг.