Хичээл 1, Сэдэв 1
In Progress

Forex Broker сонгохдоо авч үзэх 6 чухал зүйлс

Forex-ийн жижиглэнгийн зах зээл нь маш их өрсөлдөөнтэй байдаг бөгөөд бүх брокерүүдийг судлана гэж бодох төдийд л толгой өвдмөөр болдог. Хэрэв та юу хайж байгаагаа мэдэхгүй байгаа тохиолдолд аль брокертой хамтран наймаа хийхээ шийдэх нь үнэхээрийн хэцүү даалгавар байх болно. Энэ хэсэгт бид форекс брокерийг сонгохдоо таны хайх ёстой чанаруудыг хэлэлцэх болно.

1. Аюулгүй байдал

Сайн зуучлагчийн хамгийн чухал бөгөөд онцгой шинж чанар нь аюулгүй байдлын өндөр түвшин юм. Эцсийн эцэст, та өөрийгөө  хууль ёсны гэж хэлж байгаа хүнд зүгээр л шууд  мянга мянган доллар өгөхгүй биз дээ?

Аз болоход, форекс брокерын найдвартай байдлыг шалгах нь тийм ч хэцүү биш юм. Дэлхий даяар  найдвартай брокерүүдийг залилагч нараас салгаж байдаг зохицуулах агентлагууд байдаг.

Доорх жагсаалт нь улс орнуудын зохицуулах байгууллагууд:

АНУ: Үндэсний фьючерс холбоо (NFA), Барааны ирээдүйн арилжааны комисс (ОУСК)

Нэгдсэн Вант Улс: Санхүүгийн Зохицуулах Алба (FCA) ба Зохицуулах Хороо (PRA)

Австрали: Австралийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо (ASIC)

Швейцарь: Швейцарийн Холбооны Банкны Комисс (SFBC)

ХБНГУ: Bundesanstalt für Finanzdienstleistungsaufsicht (BaFIN)

 Франц: Autorité des Marchés Financiers (AMF)

 Канад: Канадын хөрөнгө оруулалтын мэдээллийн зохицуулалтын байгууллага (IIROC)

Брокер дээрээ мөнгө байршуулах санаа бодож эхлэхээс өмнө брокер тань дээр дурьдсан зохицуулах байгууллагуудын гишүүн мөн эсэхийг баталгаажуул.

2. Гүйлгээний зардал

Та ямар төрлийн валютаар арилжаа хийдэг нь хамаагүй та үргэлж гүйлгээний зардалд захирагдах болно. Та арилжаа хийх тоолондоо шимтгэл эсвэл spread хоёрын аль нэгийг төлөх зайлшгүй шаардлагатай. Иймээс  хамгийн боломжтой болон хямд үнийг эрж хайх нь зүйтэй.

Заримдаа илүү найдвартай брокер авахын тулд бага гүйлгээг золиослох хэрэгтэй болно.

Таний арилжааны төрөлд бага spread хэрэгтэй юу гэдгийг сайтар нягтласны дараагаар өөрийн боломжит хувилбаруудыг шалгах нь зүйтэй. Аюулгүй байдал болон бага гүйлгээний зардлын тэнцвэрийг олох нь хамгийн чухал юм.

3. Байршуулалт болон гүйлгээнээс гаргах

Сайн брокерүүд танийг мөнгөө хадгалуулах болон ашгаа гаргаж авах боломжит нөхцөлийг бүрдүүлэх болно. Үнэн хэрэгтээ тэдэнд танийг хүндрүүлэх ямар ч шалтгаан байхгүй бөгөөд таны хадгаламжийг тань  хуримтлуулах ганц шалтгаан нь арилжааг хөнгөвчлөх зорилготой.

Таний брокер арилжааг амархан болгохын л тулд таны мөнгийг хадгалдаг тул та олсон ашгаа гаргаж авахад ямар нэгэн хүндрэл учрах ямар ч шалтгаан байхгүй. Мөн брокер таний мөнгө гаргаж авах үйл явц түргэн шуурхай асуудалгүй байхад анхаарах ёстой.

4. Худалдааны платформ

Онлайн форекс арилжаа хийхэд ихэнх арилжааны үйл ажиллагаа брокеруудын арилжааны платформоор дамжуулан тохиолддог. Энэ нь таны брокерын арилжааны платформ нь хэрэглэгчид ээлтэй мөн тогтвортой байх ёстой гэсэн үг юм.

Брокер хайж байхдаа ямагт тухайн брокер ямар арилжааны платформыг санал болгож байгааг нягтлах хэрэгтэй .

Үнэгүй мэдээллийн сувгийг санал болгож байна уу? Ашиглахад хялбар техникийн болон диаграмм хэрэгсэлтэй байна уу? Зөв арилжаа хийхэд шаардлагатай бүх мэдээллийг танд толилуулж байна уу? Зэрэг анхаарах зүйлс бий.

5. Гүйцэтгэл

Таны брокер таны захиалгыг хамгийн сайн үнэ дээр гүйцэтгэх нь хүлээсэн үүрэг нь юм.

Зах зээлийн ердийн нөхцөлд (өөрөөр хэлбэл энгийн хөрвөх чадвар, чухал мэдээ байхгүй, эсвэл гэнэтийн үйл явдалгүй үед), таны брокер таныг захиалгыг зах зээлийн хамгийн сайн үнэ эсвэл тухайн үнэтэй ойролцоо байх үнэ дээр захиалгыг тань гүйцэтгэхгүй байх ямар ч шалтгаан байхгүй.

Жишээ нь, танд тогтвортой интернет холболт байгаа гэж үзье. Хэрэв та EUR / USD 1.3000 дээр “худалдан авах” товч  дарвал, таны захийлга тухайн үнэ дээр л хийгдэх ёстой. Ялангуяа та scalper бол таны захиалгыг гүйцэтгэх хурд маш чухал юм.

Үнийн зөрүүний цөөн хэдэн пип нь таныг арилжаанд ялахад хэцүү болгох ч боломжтой.

6. Хэрэглэгчийн үйлчилгээ

Брокерууд төгс биш, тийм учир нь асуудал үүсэхэд амархан холбоо барих брокер сонгох хэрэгтэй.

Данс буюу техникийн дэмжлэгийн асуудлыг шийдвэрлэх үед брокеруудын ур чадвар нь тэдний арилжааны гүйцэтгэлтэй адил чухал юм.

Брокерууд дансны нээлтийн үйл явцад эелдэг, ашигтай байж болох боловч “борлуулалтын дараах” үед өөр байх тохиолдол ч бий.