Хичээл 1, Сэдэв 1
In Progress

3 төрлийн Forex Chart ба тэдгээрийг хэрхэн унших тухай

Forex Chart-ийн хамгийн алдартай 3 төрлийг авч үзье.

  1. Line chart
  2. Bar chart
  3. Candlestick chart

Одоо бид  Chart бүрийг тайлбарлаж, тэдгээрийн талаар юу мэдэх хэрэгтэйг хэлж өгье.

Line chart Шугаман график

Нэг хаалтын үнийг дараагийн хамгийн ойр байрлах хаалтын үнэтэй холбосон энгийн зураасан график. Холбогдсон шугамын тусламжтайгаархос  валютын ердийн үнийн хөдөлгөөнийг тодорхой хугацаанд харж болно.

Жишээ болгож EUR / USD-ийн шугаман графикийг харцгаая.

Bar Charts

 Харамсалтай нь, бар-нд Bar Chart байдаггүй .

 Bar Chart нь арай илүү төвөгтэй. Энэ нь нээлтийн болон хаалтын ханш, түүнчлэн дээд болон доод түвшинг  нэгэн зэрэг харуулдаг. Босоо Bar-ын  ёроол нь тухайн цаг хугацаан дах хамгийн доод ханшийг зааж өгдөг бол дээд тал нь  нь хамгийн өндөр үнэтэйг илэрхийлдэг. Босоо Bar нь өөрөө хос валютын арилжааны хүрээлийг бүхэлд нь харуулж байна. Зүүн тал дахь хэвтээ зураас нь нээлтийн үнэ бөгөөд баруун талын хэвтээ зураас нь хаалтын ханш юм.

EUR / USD-ийн Bar Chart-ыг жишээ болгон үзүүлэв:

  Bar бол нэг цаг, нэг өдөр, нэг өдөр эсвэл нэг долоо хоног гэсэн цаг хугацааны сегмент юм. Хэрвээ та Bar гэдэг үг харсан бол хэдий хэмжээний цаг хугацааг илэрхйлж байгааг ойлгох чадвартай байх хэрэгтэй.

Bar Chart тухайн валютын the Open, the High, the Low, and the Close гэсэн утгуудыг илэрхийлдэг учир заримдаа OHLC Chart гэж нэрлэдэх тохиолдол ч байдаг.

Bar Chart-ын жишээ энд байна:

Open: Зүүн талд байгаа жижигхэн хэвтээ шугам нь нээлтийн үнэ юм

High: Босоо шугамын дээд хэсэг нь тухайн цагийн хамгийн өндөр үнэ

Low: Босоо шугамын ёроолын доод хэсэг нь тухайн цагийн хамгийн хямд үнэ

Close: Баруун талын жижигхэн хэвтээ шугам нь хаалтын ханш юм

Candlesticks Charts

Candlesticks Chart нь  Bar Chart-ын адил үнийн мэдээллийг харуулдаг боловч илүү гайхалтай, график хэлбэрээр харуулдаг. Candlesticks Chart мөн босоо шугамаар Low болон High мужуудыг заадаг. Гэсэн хэдий ч, дунд хэсэг дэх том блок (эсвэл бие) нь нээлтийн болон хаалтын ханшийн хоорондох зайг илэрхийлнэ. Хэрэв дунд блок нь дүүрсэн, эсвэл өнгөөр будагдсан бол хос валютын хаалтын ханш нь нээлтийн ханшаас доогуур түвшинд байна гэсэн үг. Дараах жишээнд ‘дүүрсэн өнгө’ нь хар өнгөтэй байна. Бидний ‘дүүрсэн’ блокуудын хувьд блокийн дээд хэсэг нээлтийн ханш бөгөөд блокийн доод хэсэг нь хаалтын ханш юм. Хэрэв хаалтын ханш нь нээлтийн үнэтэй харьцуулахад өндөр байх юм бол “дунд” блок нь “цагаан”, эсвэл хөндий байх болно.

BabyPips.com дээр бид уламжлалт хар, цагаан өнгийн Candlesticks Chart -ыг ашиглах дургүй. Тэд зүгээр л нээх аятайхан харагддаггүй юм. Мөн бид маш их цагийг график харахад зориулдаг учраас өнгөт диаграмыг харахад илүү хялбар байдаг юм. Өнгөт зурагт нь хар, цагаан зурагтаас хавьгүй дээр байдаг. Иймд бид яагаад  Candlesticks Chart дээр өнгө ашиглаж болохгүй гэж?

Бид зүгээр л цагаан өнгийн оронд нь ногоон өнгө  харин хар өнгийн оронд улаан өнгийг орлуулсан байгаа. Энэ нь хэрэв хаалтын ханш нээлтийн ханшаас өндөр байвал ногоон  харин доор байх юм бол улаан байх болно гэсэн үг юм. Хожмын хичээлүүдэд ногоон болон улаан лаа нь  хэрхэн диаграмм дээрх зүйлсийг илүү хурдан харах боломж олгодогийг харах болно. Жишээ нь: uptrend / downtrends, боломжит буцаах цэгүүд гэх мэт.

Одоохондоо бид хар болон цагаан өнгөний оронд улаан ба ногоон өнгийг хэрэглэж байгаа гэдгийг л санахад болно.

Бидний Candlesticks Chart-ыг хар л даа ! Awww yeeaaah!

Энд EUR / USD-ийн Candlesticks Chart-ыг  жишээ болгон үзүүлэв. Дажгүй харагдаж байгаа биз?

Candlesticks Chart зорилго нь мэдээллийг харахад ойлгомжтой байхаар чиглэсэн  бөгөөд учир нь яг  ижил мэдээлэл OHLC bar chart дээр харагддаг.

Candlesticks Chart-ын давуу талууд:

  • Candlesticks Chart тайлбарлахад хялбар бөгөөд эхлэн суралцагчид шинжлэгээ хийхэд тохиромжтой график юм.
  • Candlesticks Chart хэрэглэхэд хялбар! Таны нүд тэр даруйд л  Chart дээрх мэдээллийг хүлээн вах болно.  Аливаа мэдээллийг дүрслэн харуулах нь илүү амжиллтай сурахад дөхөм байдаг гэсэн судалгаа байдаг. Магадгүй арилжаан дээр ч гэсэн ижил байж  болох юм.
  • Candlesticks Chart нь “shooting star,” буюу харваж буй од гэсэн сонирхолтой нэршилтэй байдаг бөгөөд эдгээр нь дараа тухайн pattern юуг илэрхийлдэгийг санахад илүү дөхөм байх болно.
  • Candlesticks Chart дээрээс зах зээлийн эргэлтийн цэгийг танихад амар байдаг. Та энэ талаар илүү ихийг дараа сурах болно.

Одоо та яагаад Candlesticks Chart хэрэгтэйг ойлгосон болохоор бид ихэнх тохиолдолд candlestick forex chart-г ашиглах болно гэдгийг санаж байхад илүүдэхгүй ээ.