Хичээл 1, Сэдэв 1
In Progress

Хазайлт бол арилжааны сигнал биш

Хазайлт бол сигнал биш, индикатор гэдгийг бүү мартаарай. Ганцхан хазайлт дээр үндэслээд арилжаа нээх эрсдэлтэй. Бусад түүлээс давхар баталгаа авч байж арилжаанд орох хэрэгтэй.

Гэхдээ мэдээж хазайлтын давуу тал маш их байгааг урдны хичээлүүдээс харсан байх.

Трэнд шугам, лаа зэрэгтэй хослуулан хийвэл илүү үр дүнтэй.

Аль тийшээгээ арилжаа хийхээ мэдэхгүй байгаа бол хүлээх хэрэгтэй. Хазайлт тэр болгон үүсээд байхгүй. Эрдсдлээс хөрөнгөө хамгаалах хэрэгтэй.

Энгийн хазайлтыг зөв цагтаа анзаарч арилжаа нээж чадвал ашиг их олно. Нуугдмал хазайлт танд трэнд эргээгүйг харуулж нэгэнт нээсэн арилжаагаа барьж ашиг олох үүд хаалга нээж өгнө.

Хазайлт харангуутаа л гүйж ороод байна гэсэн үг биш, бусад баталгааг давхар харж байхыг анхаарах хэрэгтэй.

error: Анхааруулга: Хуулбарлах хориотой !!