Quant нь Лондонд төвтэй блокчейн технологийн компани бөгөөд блокчейн үйлдлийн систем болох Overledger үйлдлийн системээр дамжуулан блокчейн хооронд бүх нийтийн харилцан үйлчлэлд хүрэх зорилготой юм.

Overledger нь нэг gateway-ээр дамжуулан үндсэн зөвшөөрөгдсөн болон зөвшөөрөлгүй блокчейнүүдийг хийсвэрлэдэг API gateway юм. Overledger сүлжээ нь Overledger дээрх гүйлгээнүүдийг боловсруулдаг алсын гарцуудыг холбох олон нийтийн сүлжээ юм.

SeeQ нь олон блокчэйнээс (жишээ нь, Bitcoin, Ethereum, Ripple болон бусад) өгөгдлийг хайж, олж авах боломжтой хайлтын систем юм. SeeQ нь Overledger-ийн хэрэглэгчдэд нэмэлт модуль болгон ашиглах боломжтой бөгөөд Overledger-тэй нэгдсэн.

QNT токен

QNT нь протоколын уугуул токен бөгөөд дараах хэрэглээтэй:

  • Сүлжээний нөөцийн төлбөр: Сүлжээний нөөц(жишээ нь: Өгөгдөл, API, ledger) gateway эзэмшигчдэд QNT токеноор төлбөр төлнө.
  • Staking: Гүйлгээний дараалалд өндөр ач холбогдол өгөхийн тулд gateway операторууд QNT-ийг санд тавьж болно.
  • Лицензийн хураамж: Хэрэглэгчид тусгай зөвшөөрлийн хураамжийг QNT токеноор санд төлдөг.

2021 оны 7 сарын 29-ний байдлаар нийт эргэлтэнд 14,612,493 ширхэг QNT байгаа ба энэ нь эргэлтийн 100 хувь юм.

error: Анхааруулга: Хуулбарлах хориотой !!