Хичээл 1 of 0
In Progress

Арилжаа эхлэхээс өмнө таны хийдэг зүйлс

Арилжааны өмнөх өдөр тутмын дэглэм ямар байдаг вэ?

Сэрэх нь хамаагүй.

Зах зээлийн өмнөх дэглэмтэй байх нь чухал юм.

What Is Your Daily Pre-Trading Routine?

Та зүгээр л орноосоо босоод компьютерынхаа урдуур давхиж пипийг алимны модноос алим түүж байгаа юм шиг амархан шүүрч аваад эхэлнэ гэж битгий бодоорой.

Арилжаа эхлэхээсээ өмнө та юу хийх вэ?

Шүршүүрт орж шүдээ угаана гэсэн үг биш шүү.

Та гадаад валютын арилжаа хийхээс өмнө дараах зүйлсийг анхаараарай.

-Аливаа нээлттэй арилжаагаа шалгаж, шаардлагатай тохируулга хийх

-Өчигдрийн арилжаагаа дүгнэх

-Зах зээлтэй мэдээллээр хөл нийлүүлэх

-Дараагийн арилжааны үе нээгдэхэд бэлэн байх

Тухайн өдрийн зах зээлийн ерөнхий хандлага ямар байгааг тодорхойлж, өчигдрийн арилжаа, өмнөх арилжаа хэрхэн дууссаныг эргэн харж, дэмжлэг, эсэргүүцэл гэх мэт зах зээлийн гол цэг, трэндээ тодорхойлох.

Зах зээл эхлэхээс өмнөх дэглэм чухал үүрэг гүйцэтгэнэ.

Энэ нь танд өдөр, цагийг төлөвлөхөд туслах бөгөөд ингэснээр та ямар мэдээ, мэдээлэл гарахыг олох гэж хичээн чармайж, цаг хугацаа өнгөрөөхгүй байх, мөн зах зээл таны бодож байгаагүй зүйлийг хийвэл ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэж байна.

Валютын зах зээлд нөлөөлөх суурь болон техник шинжилгээний аль алиныг нь цаг тухайд нь мэдэж байх.

Эдийн засгийн хуанлийг ашигла.

Харанхуйд форекс арилжаа эрхэлдэг бол данс улаан болноо л гэсэн үг.