Тогтмол ашиг олохын гол түлхүүр нь арилжааны сахилга бат
Арилжааны төлөвлөгөөгөө цонхоор шидсэн ч гэсэн хааяа нэг ашигтай арилжаа хийх нь богино хугацаанд таашаал өгөх ч арилжаа наймаанд тогтмол төлөвлөгөөгүй орох удаан хугацаанд сөргөөр нөлөөлнө.
Арилжаа бол богино зайн гүйлт биш харин марафон юм!
Жоохон ашиг олчихоод арилжааны төлөвлөгөөгөө дагахаа болиод, арилжааны төлөвлөгөө ч нээх сүртэй хэрэгтэй эд биш байна гэж бодож магад.
Нэг удаа аз таарсан магадгүй дахиад таарна. Боломж олдоно гэж бодож яваа байх.
Гэхдээ сахилга батгүй арилжааны эерэг үр дүн нь ихэвчлэн нас богинотой байдаг бөгөөд эцэстээ урт хугацааны арилжааны алдагдал хүлээдэг.
Арилжааны маш нарийн төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөгөө дагаж мөрдөх нь үндэслэлтэй ялалт юм. Арилжааны төлөвлөгөөг дагаж мөрдсөний үр дүнд ялалт нь сахилга батыг бэхжүүлдэг.
Төлөвлөгөө гаргах боловч түүнийг дагаж мөрдөхгүй байх эсвэл огт төлөвлөгөө хийхгүй байх үед үндэслэлгүй ялалт үүсдэг. Та мөнгө хийж магадгүй. Гэхдээ санамсаргүй байдлаар олсон.
Та зоос шидэж эсвэл чартаа хэвлэж гаргаад дээр нь дартс шидэж арилжааны шийдвэрээ гаргадаг гэсэн үг.
Тогтвортой, ашигтай арилжаа хийхэд сахилга батыг хадгалах нь амин чухал юм.
Арилжаа гэдэг нь дундажийн талаарх хуулийг өөртөө ашигтайгаар ажиллуулах явдал юм.
Та батлагдсан форекс арилжааны стратегиудыг олон удаа арилжаалах тусам ашигтай болно.
Энэ нь сагсан бөмбөгийн талбай дээр бөмбөг шидэж хожлын оноонууд цуглуулахтай ижил.
Ялагч тоглогч бол бөмбөгийг сагсны шийд рүү маш олон удаа уйгагүй шидэж дасгал сургууль хийсэн нэгэн байна.
Тэд бөмбөг бүрийг ижил аргаар шидэх чадварыг хөгжүүлсэн. Тууштай байдал нь маш чухал юм!
Арилжааны хувьд ч мөн адил. Арилжаа тус бүр дээр тодорхой арилжааны төлөвлөгөөний дагуу тогтмол арилжаа хийх ёстой.
Хэрэв та нэг удаад нэг арга барилаар, өөр цагт өөр арга барилаар арилжаа хийвэл таны гүйцэтгэл замбараагүй байх магадлалтай.
Дундаж байдлын хуулийг таны талд ажиллуулахыг зөвшөөрөх ёстой бөгөөд ингэснээр цуврал арилжаагаар та ашиг олох болно.
Хэрэв та төлөвлөгөөг заримдаа дагаж мөрдөж, бусад үед нь орхигдуулдаг бол магадлалыг хаяж, улмаар алдах болно.
Арилжааны сахилга баттай болсноор ашигт байдал нэмэгдэнэ.
Арилжааны төлөвлөгөөгөө дагаж мөрдвөл урт хугацаанд илүү их ашиг олох болно гэсэн сэтгэлгээнд тулгуурлаарай.