Хичээл 1 of 0
In Progress

Та форекст хэр цаг зарцуулж чадах вэ?

Арилжаа нь таны одоогийн амьдралын хэв маягт хэр их нөлөөлөхийг нухацтай авч үзэх хэрэгтэй.

Өдөр / долоо хоног / сар тутамд хэдэн цаг та форекс арилжаа, арилжааны системийг удирдахад зориулж чадах уу?

Таны цаг хугацааны бэлэн байдал нь таны арилжааны хэв маягийг тодорхойлох ёстой.

Та Forex арилжаа хийхэд хичнээн их цаг хугацаа зарцуулж чадах вэ?

Арилжаалах хугацаа богино байх тусам чартуудын өмнө илүү их цаг хугацаа шаардагдана.

Хэрэв та скалп арилжаачин бол өдөржингөө арилжаагаар орж гардаг тул та дэлгэцэн дээр бүх цаг хугацаанд наалдсан байх ёстой.

Арилжааны хугацааг уртасгах тусам зах зээлийг цаг бвр шалгах шаардлагагүй болно. Та үе үе шалгаж болно.

Анхаарал сарниулах зүйлсийн талаар бүү мартаарай!

Та өдөрт 8 цагийн турш валют арилжаалж болно гэж хэлэхээр  8 цаг чарт ширтэж, эдийн засгийн мэдээнд дүн шинжилгээ хийх гэж ойлгоогүй биз дээ?

Та мөн арилжааны системийг хөгжүүлэх, өөрчлөхөд цаг заваа зориулах хэрэгтэй.

Системээ арилжаалахад танд дата цуглуулах, хайх хүснэгт ширтэх шаардлагатай болно.

Нэгэнт арилжаа хийж байгаа бол үүнийгээ зохицуулах хэрэгтэй.

Арилжаа хаасны дараа танд эргэн харж, арилжаагаа сайжруулах арга зам хайх цаг хугацаа хэрэгтэй.

Дараа нь арилжааны тэмдэглэл дээрээ мэдэрсэн, хийсэн бүх зүйлээ бичихэд цаг хугацаа хэрэгтэй болно.

Энэ бүгдийг хийхэд хичнээн их цаг хугацаа шаардагдах нь таны арилжааны системээс хамаарна.

Энэ бүхэн танд зөвхөн НЭГ арилжааны систем байгаа үед гэж тооцож байгаа юм.

Та арилжаа хийхийг хүсч буй арилжааны систем бүрд энэ үйлдлийг давтаж хийх хэрэгтэй.

Та ямар ч ажиллах цаг сонгосон түүндээ тууштай байж чадах эсэхээ шалгаарай.