Арилжаачидад яагаад арилжааны төлөвлөгөө хэрэгтэй вэ?
Арилжааны төлөвлөгөө нь арилжааг илүү хялбар болгоно.
GPS төхөөрөмж ашиглаж байна гээд бодоорой.
Та очихыг хүссэн газраа оруулна. Дараа нь одоо хаана байгаагаа тодорхойлж тэгээд хүссэн газраа хэрхэн хүрэхээ харна.
Та GPS-ээ байнга шалгаж, зөв зам дээр байгаа эсэхээ хянадаг.
Буруу эргэлт хийх үед таны замд тохируулга хийж зөв чиглэлд буцааж оруулдаг.
Арилжааны төлөвлөгөө бол таны GPS юм. Таны арилжааны эрхэлж буй газрыг харуулж, очих газраа хүрэхэд тань туслах болно. Тогтмол ашигт ажиллагаа.
GPS-гүй аялал хийх нь тийм ч ухаалаг санаа биш. Та очих газраа хэрхэн хүрэхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин шиг л байна.
Түүний оронд “газрын зураг” хэмээх эртний объектыг ашиглаж болно гэж та бодож байгаа байх. Газрын зураг гэж юү ч байдаг юм. Хоцрогдол.
Арилжааны төлөвлөгөөгүйгээр арилжаа хийх нь GPS-гүй машин жолоодохтой ижил.
Та “Тогтвортой ашиг” хэмээх энэ диваажинд очих гэж оролдож байгаа боловч зөв чиглэлд явж байгаа эсэхээ мэдэх ямар ч боломжгүй тул дансаа хоослох магадлалтай.
Арилжааны төлөвлөгөөгөөр та зөв чиглэлд явж байгаа эсэхээ мэдэх боломжтой болно.
Арилжааны гүйцэтгэлийг хэмжих хүрээтэй болно. GPS-тэй адил та үүнийг байнга хянах боломжтой ба сэтгэл хөдлөл, стресс багатай арилжаа хийх боломж танд олгоно.
Ковбой арилжаачин бүү байгаарай!
Арилжааны төлөвлөгөөгүй бол ер нь утагагүй. Ковбой арилжаачин л гэнэт буугаа гаргаж ирээл буудаал, огцом огцом шийдвэр гаргадаг шиг байх болно. Алж ч болно, алуулж ч болно. Маш эрсдэлтэй. Энэ бол арилжаа биш мөрийтэй тоглоом юм!

Арилжаа хийх бүрдээ таны галзуу хулгана шиг дансны үлдэгдэл таны сэтгэл зүйг дарамталж сэтгэлийн хөдлөлд автах болно.
Явах маршрутыг тодорхойлж, гарсан ахиц дэвшлийг дүгнэхэд GPS ашигладаг шиг таны арилжааны төлөвлөгөө хэрхэн тогтмол ашиг олохыг тодорхойлж, таныг зөв зам дээрээ байгаа эсэхээ хэлж өгдөг.
Хамгийн гол нь, хэрэв та алдагдалтай арилжаа хийж байгаа бол таны арилжааны төлөвлөгөөнд асуудал бий эсвэл та арилжааны төлөвлөгөөндөө таарахгүй байна гэсэн хоёр л шалтгаан байгаа.
Хэрэв та төлөвлөгөөгүйгээр арилжаа эрхэлж байгаа бол юуг зөв/буруу хийж байгаагаа мэдэх боломжгүй юм.
Арилжааны төлөвлөгөө нь амжилтанд хүрэх баталгаа биш ч дагаж мөрдөх сайн төлөвлөгөө нь таныг төлөвлөгөөгүй арилжаачдаас илүү удаан хугацаанд форекс тоглоомонд үлдэхэд тань тусална.
Шинэ арилжаачдын 90% нь амжилтанд хүрч чаддаггүйг санаарай. Амжилттай “10%” -ийн нэг хэсэг байхыг хүсч л байгаа биз дээ.
Төлөвлөгөөтэй, төлөвлөгөөгүй болчихно гэж бодож байгаа бол та тун буруу зам дээрэээ байна.