Арилжааны төлөвлөгөө гэж юу вэ?
Одоо та манай Forex коллежийн хагасыг дүүргэж байгаа тул үргэлж санаж байх ёстой нэг зөвлөгөөг энд оруулав.
Өөрөө өөртөө эзэн бай.
Өөрөөр хэлбэл: Бусдын арилжааны зөвлөгөөг сохроор бүү дага!
Хэн нэгэнд тэдний арга сайн тохирч байгаа бол э нэ нь танд бас тохирно гэсэн үг биш юм.
Бид бүгд амьдралын янз бүрийн нөхцөл байдалд байдаг бөгөөд бүгд өөр өөр зах зээлийн үзэл бодол, сэтгэл зүй, эрсдэлд тэсвэртэй байдлын түвшин, зах зээлийн туршлагатай байдаг.
Өөрийн арилжааны төлөвлөгөөтэй-а/т байж зах зээлээс суралцахын хэрээр шинэчилж байх хэрэгтэй.
Арилжааны төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ дагаж мөрдөх нь арилжааны сахилга батын үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэг юм.
Зүгээр нэг сахилга бат биш хатуу сахилга бат байх ёстой.
Давтан хэлье.
Тоосгон хана шиг.
Хуванцар сахилга бат биш. Сүрэл, модон сахилга бат ч бас болохгүй.
Бид амжилттай арилжаачид байхыг хүсч байна!
Арилжааны хатуу сахилга баттай байх нь амжилттай трэйд хийх хамгийн чухал шинж чанар юм.
Арилжааны төлөвлөгөө нь юу хийх ёстой, яагаад, хэзээ, хэрхэн, яаж хийхийг тодорхойлдог. Энэ нь таны сэтгэл санааны байдал, хувийн хүлээлт, эрсдлийн менежментийн дүрэм, арилжааны систем зэргээс хамаарна.
Арилжааны төлөвлөгөө хэрэгжсэнээр арилжааны алдагдлаа багасгахад тусална.
Хэрэв та төлөвлөж чадахгүй бол аль хэдийн бүтэлгүйтлээ төлөвлөчихсөн гэсэн үг юм.
Арилжааны төлөвлөгөө нь гэнэт, сэтгэл хөдлөлөөр гаргах аливаа буруу шийдвэрээс хамгаална.
Мөнгөний асуудал яригдахад таны сэтгэл хөдлөл таныг залгиж, оновчгүй шийдвэр гаргахад хүргэж болзошгүй.
Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга байнгийн хатуу сахилга бат, арилжааны төлөвлөгөөгөө ягштал баримтлах.
Арилжааны төлөвлөгөө ба арилжааны системийн ялгаа
Үргэлжлүүлэхээсээ өмнө арилжааны төлөвлөгөө ба арилжааны системийн хоорондох ялгааг ялгаж салгах хэрэгтэй.
-Арилжааны систем нь арилжаанд хэрхэн орж/гарахыг тодорхойлдог.
-Арилжааны систем нь таны арилжааны төлөвлөгөөний нэг хэсэг. Арилжааны төлөвлөгөөнд дүн шинжилгээ, гүйцэтгэл, эрсдлийн менежмент гэх мэт маш олон зүйлс бий.
Зах зээлийн нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөж байдаг тул сайн арилжаачин ихэвчлэн хоёр буюу түүнээс дээш тооны худалдааны системтэй байдаг.
Худалдааны системийг дараа нь хичээл дээр илүү нарийвчлан авч үзэх болно. Гэхдээ бид будлиан гарахаас зайлсхийхийн тулд энэ хоёрын ялгааг онцлон тэмдэглэх нь чухал гэж бодлоо.