KUSAMA нь POLKADOT дээрх томоохон өөрчлөлтүүдийг турших талбар болох зорилготой зөвшөөрөл шаарддаггүй сүлжээ юм. KUSAMA болон POLKADOT-ийн гол ялгаа нь сүлжээг илүү хурдан шинэчлэх боломжтой засаглалын параметрүүдийг өөрчилсөн бөгөөд санал хурааахад долоон хоног, санал хураалтын дараа шинэчлэлийг хэрэгжүүлэхэд найман хоног болдог.

KUSAMA бүтэц

KUSAMA-ын дэд бүтэц нь POLKADOT-той төстэй бөгөөд Relay Chain, ParaChains, болон Bridges-үүдээс тогтодог.

  • Relay Chain нь сүлжээний үндсэн чэйн ба бүх баталгаажуулагч нар Relay Chain дээр байршидаг.
  • ParaChains нь Relay Chain-тэй холбогддог хоорондоо параллель чэйнүүд ба цуглуулагчид(Collaters) гэдэг баталгаажуулагчид(Validators) хянаж байдаг.
  • Bridges-үүд нь Parachain-үүдийг Ethereum, Bitcoin гэх мэт гадаад сүлжээрүү холбох, харилцахад ашигладаг тусгай блокчэйн юм.

KSM токен

KUSAMA сүлжээнд ашигладаг токеныг KSM гэдэг. Нийт 10’000’000 ширхэг гарсанаас эргэлтэнд 8’470’098 ширхэг байна.

  • Governance: Шинэчлэл, засалт хийхэд эзэмшигчид хянах.
  • Staking: Сүлжээг аюулгүй байлгахын тулд токенуудыг цоожлох, цоожилсон эзэмшигчдийг шагнах.
  • Bonding: Токенуудыг холбож шинэ ParaChain үүсгэх.
  • Fees: Parachain хооронд харилцахад шимтгэл төлөх.

KSM нь Binance, Huobi Global, OKEx зэрэг биржүүд дээр худалдаалагдаж байна.

error: Анхааруулга: Хуулбарлах хориотой !!