Hedera Hashgraph нь өргөн хэрэглэгддэг, dAPP-үүд үүсгэх боломжтой, төвлөрсөн бус эдийн засагт зориулсан олон нийтэд нээлттэй дэвтэр(ledger) юм. Секундэд 10000 гүйлгээ хийх чадалтай ба багийн хэлж буйгаар Hedera нь:

  • Гүйцэтгэл,
  • Аюулгүй байдал,
  • Засаглал,
  • Тогтвортой байдал,
  • Зохицуулалтын нийцэл гэсэн таван тал дээр одоо байгаа блокчейнүүдээс илүү гэжээ.

Hedera нь сүлжээний зөвшилцөлд(consensus)  хүрэхийн тулд CTO Dr.Leemon Baird зохион бүтээсэн asynchronous Byzantine Fault Tolerant(aBFT) алгоритм болох Hashgraph дээр тулгуурладаг.

Hbar токен

Гүйлгээний хураамж ойролцоогоор $0.0001, баталгаажуулахад 3-5 секундын эцсийн хугацаатай байдаг. HBAR токеныг сүлжээн дэх олон үйлчилгээнээс гадна stake хийхэд ашигладаг. Нийт 50тэрбум токеноос одоогоор эргэлтэнд 18.09тэрбум байна. Токенуудын түгжээ бүгд тайлагдаагүй ба хоёр үүсгэн байгуулагч тус бүрд 2тэрбум токен байгаа. HBAR-ийг Binance, Huobi, Bittrex гэх мэт ихэнх томоохон биржүүдээс авах боломжтой.

error: Анхааруулга: Хуулбарлах хориотой !!