Gala бол Ethereum болон BSC дээр ажилладаг блокчейн тоглоомуудын экосистемийг бий болгох зорилготой тоглоомын болон NFT платформ юм. Энэхүү платформ нь NFT тоглоомуудын платформ (Gala Games) болон NFT зах зээл (Гала дэлгүүр) зэрэг олон боломжуудыг санал болгодог. Хэрэглэгчид тоглоом тоглох, NFT арилжаа хийх, сүлжээний удирдлага, зөвшилцөлд оролцох боломжтой.

GALA нь платформын уугуул токен бөгөөд дараах функцүүдэд ашиглагддаг:

  • Тоглоомын валют: Хэрэглэгчид албан ёсны Gala дэлгүүрээс тоглоом доторх зүйлс болон NFT-г худалдан авах боломжтой бөгөөд мөн Gala платформ дээр тоглоом тоглож авах боломжтой.
  • Node Incentives: Гала сүлжээнд node ажиллуулсны хариуд GALA токенуудыг Гала node операторуудад урамшуулдаг.

GALA нь дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ:

  • Gala Store: Хэрэглэгчид GALA тоненыг тоглоомын валют болгон ашиглах боломжтой бөгөөд, Gala платформ дээрх тоглоомуудад тоглоход ашиглаж болох зүйлс болон NFT худалдаж авах боломжтой.
  • Gala Games: Хэрэглэгчдэд зориулсан Gala тоглоомуудыг хялбархан олж авах, хөгжүүлэлтийг үзэх платформ. TownStar, тариалангийн симуляцийн тоглоом бол Gala-ийн гаргасан анхны тоглоом юм.
  • Triple Proof Node System: Gala нь Proof-of-Work(PoW), Proof-of-Stake (PoS) болон Proof-of-Storage зөвшилцлийн механизмыг ашигладаг. Сүлжээг Үүсгэн байгуулагч, Төлбөртэй Node, Үнэгүй Node гэсэн гурван төрлийн Nodу дэмждэг.
  • Засаглал: Gala сүлжээний зөвшилцлийн санал хураалт нь зөвхөн Үүсгэн байгуулагчийн node операторуудад боломжтой. Саналуудын дийлэнх нь Gala Games платформд ямар тоглоом нэмэх тухай байх боловч өөр төрлийн саналууд бас бий.

2021 оны 9 сарын 13-ны байдлаар GALA-ийн токен нийлүүлэлтийн хэмжээ 50,000,000,000 ширхэгээс одоогоор 35,240,112,493 ширхэг болон түүнээс эргэлтэнд 6,980,000,000(нийт токен нийлүүлэлтийн ~19,81%) ширхэг байна.

error: Анхааруулга: Хуулбарлах хориотой !!