Ethereum нь 2013 онд Виталик Бутерины бүтээсэн төвлөрсөн бус сүлжээ (ихэвчлэн “дэлхийн компьютер” гэж нэрлэдэг) юм. Сүлжээ нь ухаалаг гэрээ гэж нэрлэгддэг программуудыг гүйцэтгэдэг нээлттэй open-source, дэлхийн хэмжээнд төвлөрсөн бус тооцоолох дэд бүтцээс бүрддэг. Энэ сүлжээ нь ether (ETH) нэртэй криптовалютаар ажилдаг. 2015 онд ICO хийснээс хойш Ethereum нь Proof of Work (PoW) дээр тулгуурласан. Ethereum-ийн анхны блокыг 2015 оны 7-р сард олборлосон.

2020 оны 3-р сарын байдлаар Ethereum зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь том криптовалют болсон. Энэ нь ухаалаг гэрээний хэрэглээг түгээн дэлгэрүүлж, олон мянган багууд сүлжээн дээр бизнесийн хэрэглээнд зориулж талын шийдлүүд дээр ажиллаж байна.

 EVM болон Smart Contracts(ухаалаг гэрээнүүд)

Ethereum блокчейн дээр гэрээний данс байршуулах ердийн үйл явц дараах байдлаар ажилладаг:

  • Гэрээ нь өндөр түвшний хэлээр бичигдсэн байх (жишээ нь: Solidity, Vyper)
  • Кодыг байткод болгон хөрвүүлж, ABI (“Програмын хоёртын интерфейс” буюу гэрээтэй харилцах стандарт арга) үүсгэсэн.
  • Эдгээрийг зангилаанаас дамжуулсны дараа Ethereum блокчейн дээр гүйлгээгээр хийн төлбөртэй(gas fee) байрлуулдаг.

Ethereum Virtual Machine (EVM) нь Ethereum блокчейн байткод зааврыг тайлбарладаг компьютерийн програм (өөрөөр хэлвэл тооцоолох хөдөлгүүр) юм. Тодруулбал, EVM нь ашиглалтаас эхлээд гүйцэтгэл хүртэлх аливаа ухаалаг гэрээний логикийг зохицуулдаг.

Ethereum 2.0

Phase 0: Beacon Chain сүлжээг ажиллуулж, “finality gadget” танилцуулна. Энэ үе шат 2020 онд дуусах төлөвтэй ба BETH (“Beacon ETH”) нь мөн танилцуулагдаж, баталгаажуулагчдад зориулсан staking урамшуулал болно.

Phase 1:  Shard Chain-үүд нэмэгдэх болно. Үндсэн сүлжээн дэх мэдээллийг хэлтэрхий(shard) болгон хуваах болно. Гэсэн хэдий ч эдгээр шинэ блокууд нь “дэвшилтэт” мэдээлэл (жишээ нь, дансны функцууд) агуулаагүй бөгөөд зөвхөн өгөгдөл хадгалахад ашиглагдах болно.

Phase 2: Shard Chain-үүд ухаалаг гэрээ, эзэмшиж буй данс, хөрөнгийг дэмждэг нийтлэг бүтэцтэй сүлжээг бий болгох замаар холбогдох болно.

Beyond: zkSTARKS зэрэг бусад шинж функцуудыг 2-р шатны дараах урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд зориулж судалж байна.

error: Анхааруулга: Хуулбарлах хориотой !!