Elrond нь Secure-Proof-of-Stake (SPoS) болон Adaptive-State-Sharding гэсэн зөвшилцлийн механизмын хоёр гол элементүүдийг ашиглан аюулгүй байдал, үр ашиг, өргөжин тэлэх, харилцан ажиллах чадварыг хангахад чиглэсэн өндөр бүтээмжтэй, олон нийтийн блокчейн юм.

Elrond-ийн ухаалаг гэрээ ба dApp-д зориулсан протокол нь секундэд 10 мянга гаруй гүйлгээг боловсруулах боломжтой ба блок дамжих хугацаа нь 5 секунд байдаг. Гүйлгээний хураамж багатай ба Cross Shard гүйлгээг хэдхэн секундын дотор дуусгадаг.

Elrond нь Smart Contract Royalties буюу шимтгэлийн 30 хувийг ухаалаг гэрээний(Smart Contract) зохиогчид хуваариладаг.

EGLD нь Elrond-ын уугуул токен бөгөөд гүйлгээний хураамж, сүлжээнд dApp-г байршуулах зардал, сүлжээнд оруулсан төрөл бүрийн урамшууллыг төлөхөд ашиглагддаг.

EGLD token

Нийт 20 тэрбум токентой ба анх 3.8 тэрбум нь 0.0050$, Binance дээр 5 тэрбум нь эргэлтэнд гарахдаа 0.0065$ зарагдасан. EGLD-ийг Binance, OKEx, BitFInex, BitMax зэрэг биржүүдээс Bitcoin, USDT, BUSD, BNB хослолуудаар авах боломжтой.

error: Анхааруулга: Хуулбарлах хориотой !!