Cardano (ADA) нь 2015 онд үүсгэн байгуулагдсан open-source блокчейн сүлжээ юм. Одоогоор хөгжүүлэгдэж байгаа ухаалаг гэрээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор UTXO (EUTXO)-ийн өөрчлөгдсөн хувилбарыг ашигладаг.

Cardano Foundation, IOHK, Emurgo гэсэн гурван үндсэн байгууллагатай. Тэд бүгд хөгжил дэвшил, сурталчилгаа, арилжааг дэмжихийн тулд хамтран ажилладаг. Сантиментийн 2019 оны зах зээлийн тайлангийн дагуу Cardano нь 2019 онд хамгийн идэвхтэй хөгжсөн криптовалютын төсөлд шалгарсан ч ухаалаг гэрээний үндсэн сүлжээний бүрэн дэмжлэг байхгүй хэвээр байгаа нь түүний сүлжээнд төвлөрсөн бус програмууд болон бусад токенуудын өсөлтийг хааж байна.

Cardano нь системийн хэмжээнд Proof-ofStake ашигладаг хоёр тусдаа давхаргаас бүрддэг. Тохиролцох давхарга (SL) болон Тооцооллын давхарга (CL) болгон хуваах нь хөгжүүлэгчид тус бүрийг бие биенээсээ хамааралгүйгээр оновчтой болгох, сүлжээний үр ашиг, өргөтгөх чадвар, уян хатан байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Ouroborous Proof-of-Stake algorithm

Ouroboros протокол нь Cardano blockchain дээрх төвлөрсөн бус түвшинг нэмэгдүүлэх зорилготой гинжин хэлхээнд суурилсан PoS протокол юм.

Cardano-гийн хөгжлийн үе шатууд

  • Byron – Энэ нь үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд болон SL давхаргыг сайжруулж, төвлөрлийг бууруулахад бэлтгэж байгаа сүлжээг эхлүүлсний дараах эхний үе шат юм.
  • Shelley –Энэ үе шат нь төвлөрсөн бусд чиглэдэг бөгөөд staking сантай болно.
  • Goguen – Энэ үе шатанд ухаалаг гэрэээүүд орж эхлэх болно.
  • Basho – Энэ үе шатанд гүйцэтгэлийн аюулгүй байдал, өргөтгөх чадварт анхаарлаа хандуулна.
  • Voltaire –Энэ үе шатаэд сангийн тогтолцоо болон засаглалыг эхлэх болно.

error: Анхааруулга: Хуулбарлах хориотой !!