Bitcoin (BTC) нь ямар нэгэн засгийн байгууллагаас хараат бус солилцооны хэрэгсэл болох зорилготой Peer-to-Peer төрлийн криптовалют юм. Bitcoin-ийг найдвартай цахим хэлбэрээр шилжүүлэх боломжтой.

2009 онд худалдаанд гарсан BTC нь гүйлгээг Bitcoin сүлжээнд дамжуулахаас өмнө цаг тэмдэглэж, давхар зарцуулалтын асуудлыг шийдсэн анхны криптовалют юм. Bitcoin протокол нь Stuart Haber болон W.Scott Stornetta нарын 1991 онд дэвшүүлсэн Byzanite General’s асуудлыг блокчейн сүлжээний бүтцээр шийдсэн.

Bitcoin-ы whitepaper анх 2008 онд “Satoshi Nakamoto” гэсэн нэрний дор гарсан. Bitcoin Protocol нь Proof-of-Work алгаритмыг ашиглан зөвшилцдөг.

Биткойн бол дэлхийн хөгжлийн нийгэмлэгүүд болон GitHub дээр 600 гаруй хувь нэмэр оруулагчидтай

open-source project юм.

BTC хуваарилалт

Нийт 21’000’000 ширхэг байдаг. Блок тус бүрд анх 50BTC урамшуулдаг байсан. 210’000 блок тутам урамшууллыг хуваадаг. Блокчейн дээр блок үйлдвэрлэх дундаж хугацаа 10 минут байдаг тул блокын урамшууллыг хоёр дахин бууруулах арга хэмжээ ойролцоогоор 4 жил тутамд авдаг.

Segregated Witness (SegWit)

Segregated Witness буюу ихэвчлэн SegWit нь 2017 оны 8-р сард ашиглалтад орсон протоколыг шинэчлэлт юм. SegWit нь гэрчийн гарын үсгийг гүйлгээтэй холбоотой мэдээллээс тусгаарладаг. Хуучин Bitcoin блокууд дахь гэрчүүдийн гарын үсэгнүүд нь блокийн 50% эзэлдэг. Гүйлгээний блокоос гэрчийн гарын үсгийг устгаснаар энэхүү протокол нь нэг блокт хадгалагдах гүйлгээний тоог нэмэгдүүлж, сүлжээг нэг секундэд илүү олон гүйлгээ хийх боломжтой болгодог.

Lightning Network

Lightning Network нь BTC ашиглахыг хүссэн худалдаачид болон үйлчлүүлэгчдийн хооронд шуурхай, хямд төлбөр төлөх боломжийг олгох зорилготой юм. Төлбөрийн сувгаар хийгдсэн бүх гүйлгээ нь Накамотогийн зөвшилцлөөс хамааралгүй явагддаг тул гүйлгээнд оролцогч хоёр тал сүлжээний баталгаажуулалтыг хүлээх шаардлагагүй. Гүйлгээ хийж буй хоёр талууд биткойн олборлогчдод сувгаа хаахаар шийдсэн үед л гүйлгээний шимтгэл төлнө.

error: Анхааруулга: Хуулбарлах хориотой !!