BNB нь Binance экосистемийг ажиллуулдаг бөгөөд Binance Chain-ийн уугуул токен юм. BNB нь 2017 оны 6-р сард бүтээгдсэн, 7-р сард ICO-ийн үеэр худалдаанд гарсан, ERC-20 токен хэлбэрээр гаргасан криптовалют юм.

BNB нь Binance Chain-ийг өөрийн уугуул токен ба Binance DEX дээр шимтгэл төлөх, шинэ токен гаргах, захиалга илгээх/цуцлах, хөрөнгө шилжүүлэхэд ашиглагддаг.

BNB нь сүлжээн дэх функцүүдээс гадна олон бирж дээр (жишээ нь, Binance.com) хураамжийн хөнгөлөлт үзүүлэх, гуравдагч талын үйлчилгээний төлбөр, Binance Launchpad дээр оролцох эрх, гүйлгээ хийх валют гэх мэт олон нэмэлт хэрэглээтэй.

Binance Chain-ы гол онцлог

Binance Chain нь Tendermint BFT-ийн зөвшилцөл ба Delegated proof-os-Stake (DPoS) дээр тулгуурладаг бөгөөд үүн дээр ажилладаг тусгай хэрэглээний давхаргатай. Өнөөдрийн байдлаар санал өгөх боломж хэрэглэгчдэд нээлттэй биш байна.

BNB 200,000,000 ширхэг гарсанаас шатаах механизмын улмаас BNB-ийн нийлүүлэлт 100,000,000 ширхэг болж буурах ба 50%-иар буурах болно. Гурван сар тутамд Binance орлого дээрээ тулгуурлан BNB шатаадаг. Энэхүү шатаах механизмын ачаар BNB-ийн нийлүүлэлт аажмаар буурч, хомсдол нэмэгддэг.

error: Анхааруулга: Хуулбарлах хориотой !!