Algorand бол “дараагийн үеийн санхүүгийн бүтээгдэхүүнд” зориулсан open-source, зөвшөөрөл шаардадгүй, Pure Proof-of-Stake (PPoS) блокчейн протокол юм. Иймээс Algorand нь “жинхэнэ төвлөрсөн бус сүлжээн дэх бүрэн оролцоо, хамгаалалт, хурдыг” баталгаажуулдаг.

Algorand-ийг Криптографийн салбарт анхдагч судалгаа хийхэд карьераа зориулсан Тюринг шагналын эзэн Сильвио Микали тэргүүтэй академик онол, шинжлэх ухааны гүн үндэсний баг бүтээсэн.

Algorand нь томоохон төлбөрийн болон санхүүгийн сүлжээнүүдтэй өрсөлдөж, үйлдвэрлэлийн хэрэглээнд анхаарлаа хандуулдаг. Ашиглалтын хамгийн онцлох тохиолдлуудын нэг нь Маршаллын арлын Төв банкны дижитал валют гаргах төлөвлөгөөтэй холбоотой.

Мөн, Algorand нь тохируулж болох ухаалаг гэрээ (ASCs), Asset Tokenization (Algorand Standard Assets) болон Layer-1-д шууд баригдсан Atomic шилжүүлгийг санал болгодог.

ALGO токен

ALGO нь Algorand Protocol-ийн үндсэн токен бөгөөд үнэ цэнийг солилцох, хадгалах хэрэгсэл болдог. ALGO нь нийт нийлүүлэлт 10’000’000’000 ширхэгээс эргэлтэнд 2,643,333,333(26.43%) ширхэг байна.

Хөгжүүлэгч баг хамт олон

  • Silvio Micali- Founder
  • Steve Kokinos- CEO
  • Yossi Gilad- CTO & Head of Systems Research
  • W. Sean Ford- COO
  • Pablo Azar- Chief Economist
  • Keli Callaghan- Head of Marketing
  • Jing Chen- Head of Theory Research & Chief Scientist
  • Sergey Gorbunov- Head of Cryptography
  • Naveed Ihsanullah- Head of Engireering Research гэх мэт олон мэргэжилтнүүд ажиллаж байна.
error: Анхааруулга: Хуулбарлах хориотой !!